Бизнесийн салбарт 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн бидний түүх, туршлага, бүтээн байгуулалт, мэдлэг бол манай улсын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн туулсан нийтлэг түүхэн замнал юм. Эдгээр нь манай хамт олны бүтээсэн гол үнэт зүйл, нэгэн бахархал мөн билээ.

Өнөөдөр “Начинзаан”ХХК нь 2 охин компани, 300 гаруй ажилтантай, салбартаа шинэ техник технологи, бизнесийн дэвшилтэт менежмент, боловсон хүчний чадавх бүхий шилдэг байгууллагуудын нэг болон өргөжин хөгжиж байна.

1996 оноос эхлэн бичил санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа эрхэлж буй бөгөөд 2003 оноос “Илланай” ББСБ-ыг үүсгэн байгуулсан. “Илланай”ББСБ нь манай улсын тухайн зах зээл дээрх ууган байгууллагуудын нэг юм. Улмаар 2017 онд “Начинзаан Финанс” ББСБ-ыг шинээр үүсгэн байгуулав.

1988 он

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих үетэй зэрэгцэж үүсгэн байгуулагдсан хоршоодын нэг бол “Начин” хоршоо юм.

Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны анхны гишүүдийн нэг “Начин” хоршоо нь 1988 онд үүсэн байгуулагдсан түүхтэй. Анх спорт бараа, спорт хувцас, багаж хэрэгслийн үйлдвэрлэлээр бизнесийн гараагаа эхэлсэн.

1993 он

“Начин”хоршоо үйл ажиллагаагаа өргөжүүлж 1993 онд “Начин ” ХЭАА-г үүсгэн байгуулав.

1996 он

“Начинзаан”ХХК болон зохион байгуулагдав.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний анхны салбарыг нээв.

2001 он

Зээлийн бүртгэлийн программ нэвтрүүлсэн анхныбарьцаалан зээлдүүлэх газар

НачинЗаан 1,2 худалдаа үйлчилгээний төвүүдэд түрээсийн үйл ажиллагааг эхлүүлэн 200-дхүнийг ажлын байраар хангав.

2003 он

Илланай ББСБ үүсгэн байгуулагдав.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, компанийн ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээл олгох зорилгоор /тайлбарыг тусад нь харуулах/

2006 он

Бүрэн камержсан, гэрээт биечилсэн хамгаалалттай анхны барьцаат зээлийн үйлчилгээ

БЗҮ-нийшинэ стандартыгтогтоон үйлчилгээний аюулгүй байдлыг хангах үүднээс Камерийн системийг нэвтрүүлсэн

  • Зээлийн бүртгэлийн програмыг нэвтрүүлэв
  • Гэрээт биечилсэн харуул хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллаж эхлэв
  • НачинЗаан ХХК-ийн сүлд дуу анх эгшиглэв /Ажилтны гэр бүлийн хүн уран бүтээлч залуугаас эхнэртээ бэлэг барин, ажил амьдралаа холбосон НачинЗаан ХХК нь10 жилийн ойд зориуланэнэхүү сүлд дууг зохиолгож өгсөн түүхтэй/

2011 он

Банкны үйлчилгээний техник технологи, үйлчилгээний стандартыг салбартаа анхлан нэвтрүүлсэн барьцаат зээлийн үйлчилгээ.

  • Үйлчилгээний дарааллын систем
  • Санхүүгийн пропер програм

Цохилттой принтерийг нэвтрүүлснээр БЗҮ-ний стандартад шинэ соёл, технологийн дэвшилтийг бий болгов. Энэхүү ажлын үр дүнд/ үйлчилгээнд гар ажиллагааг бүрэн халж, ажилтан тус бүрийн ажлын бүтээмж 20 хувь нэмэгдэн, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэсэн/

Салбаруудын хаягийг шинэчлэн 1 стандартад оруулав

2013 он

Зээлийн мэдээллийг харилцагчид мессежээр хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн анхны барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

Мессеж үйлчилгээ нэвтрүүлэв

Үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан шинэлэг шийдлээр салбаруудаа тохижуулав

Компанийн Вебсайт, Фэйсбүүк хуудас 2016 онд нээв.

2017 он

“НачинЗаан Финанс ББСБ” үүсгэн байгуулагдав.

  • Call-center үйлчилгээг нэвтрүүлсэн анхны барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  • Компанийн брэнбүүктэй болов
  • Мэдээлэл технологийн хэлтсийг үүсгэн байгуулав.
  • ERP KPI програм нэвтрүүлэв

2020 он

CALLPRO үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Бэлэн бус гүйлгээ нэвтрүүлсэн
  • Вебсайт шинэчлэлт хийгдэв