Үнэт эдлэл худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Үнэт эдлэл худалдан авахдаа сорьц, грамм, хийц болон шинэ эсэхийг сайтар анхаарч эдэлгээний сэв байгаа эсэх, зэргийг шалган харах, хувь хүнээс биш баталгаатай үйлдвэрлэгчийн лангуунаас худалдан авалт хийх нь найдвартай ба улсын стандартын сорьцын тэмдэг, үйлдвэрлэгчийн штамбыг шалган авах хэрэгтэй. 

 

Алт монетон эдлэл худалдан авахдаа сайтар анхаарах зүйлсүүд:

Алт монетон эдлэл худалдан авахдаа сайтар анхаарах зүйлсүүд:

  • Сорьц – Стандарт сорьцын тэмдэгтэй эсэх, үйлдвэрлэгчийн штамба нь байгаа эсэх
  • Грамм – Худалдаж авч буй үнэт эдлэл граммдаа хүрч буй эсэх /Үнэ хадсан шошго ойролцоогоор 0.1 грамм татах тохиолдол байдаг./
  • Хийц – Өмнө нь хүн хэрэглэж байсан эсэх, хонхойж цоорсон, сэв зураас байгаа эсэх.
  • Баталгаатай лангуунаас худалдан авалт хийх.

Ээмэг

  • Ээмэг  сонгоход түгжээ нь бат бөх, хэрэглэхэд хялбар эсэхийг харах. 
  • Цагирган түгжээтэй болон хатгадаг хатгууртай ээмэг нь гээгдэх магадлал өндөр байдаг тул ард нь давхар зөөлөвч хэрэглэхэд тохиромжтой байдаг.
  • Унжлагатай ээмэгний унжлага нь хэт хүнд байвал гогцоо нь амархан элэгдэж хаяж гээх магадлал өндөр байдаг тул анхаарахад илүүдэхгүй. 
  • Нимгэн хөнгөн эдлэл сэвтэж гэмтэх, хэв алдах нь амархан байдаг.

Бөгж

  • Хуруунд размер таараагүй бөгж зүүх нь биед тухгүй бөгөөд хаяж, гээгдэх, өөрсдөө ам гаргасан янзласан бөгж гар хурууг урж гэмтээж болзошгүй бөгөөд үнэт эдлэлийн чанар эдэлгээнд нөлөөлөх тул анхаарвал зохистой.

Гинж 

  • Мушгиа эрчлээстэй, нарийн нэхээстэй гинж нь үс, хувцастай орооцолдох гээд байдаг талтай. 
  • Нарийн нимгэн хийцтэй гинж сэвтэх тасрах нь их байдаг тул гинжний нэхээс түгжээг сайтар харж байж сонголтоо хийгээрэй. Мөн гинжний могой түгжээ уян зөөлөн учир элэгдэж, гээгдэх магадлал өндөр байдаг.

 

Мөн хувь хүний гар дээрээс стандарт бус эдлэл худалдан авахдаа:

  • Төмөр үнэртэж байгаа эсэх
  • Гар дээрээ зурж шалгах /бал гарах/
  • Соронз ашиглан металыг шалгаж авч болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.