Үнэт эдлэл хадгалахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Үнэт эдлэл бүрийг хөдлөсөн ч бие биетэйгээ харшилдахааргүй, гинжнүүдийг орооцолдуулахгүй тасалгаатай сав,  хайрцагт тус тусад нь хийж, даавуун дотортой эрдэнэсийн хайрцагнуудад хадгалах нь хамгийн сайн сонголт юм.

Та доор дурдсан зөвлөмжүүдийг тогтмол хэрэгжүүлж байгаарай

  • Хатгадаг хатгууртай ээмэг хадгалахдаа  зориулалтын хайрцагт нь хатгаж хадгалах нь алга болох, хатгуур хэв алдахаас сэргийлнэ.
  • Нүүрээ будсаныхаа дараа үнэт эдлэлээ зүүж байгаарай. Үсний лак, үнэртэй ус, лосьон гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн нь үнэт эдлэлийг сэвтээж, өнгө чанарыг нь алдагдуулдаг.
  • Орой унтах, үсээ угаах, усанд орохдоо авч хэвших.
  • Битүү орчинд хадгаласан үнэт эдлэл /сорьц багатай монет 375, 333, мөн мөнгөн эдлэл/ удахаараа харлаж өнгөө алддаг. Иймд агаарын солилцоо сайн чийггүй, хуурай орчинд хадгалвал нэн тохиромжтой.
  • Алт, мөнгөн эдлэлүүдийг хамт хадгалахад алтан эдлэлийн өнгө хувирдаг тул тусдаа хадгалах нь зохимжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.