Үнэт эдлэлийг гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ?

Мөнгөн эдлэл

  • Хүнсний сода болон тугалган цаас ашиглан буцалсан халуун усанд мөнгөн эдлэлээ хийн 3-5 минут байлган өнгөлнө.
  • Буцалсан шар айраганд мөнгөн эдлэлийг 5-10 минут байлган, хуурай алчуураар арчиж өнгөлнө.
  • Шүдний ОО-гоор мөнгөн эдлэлийн толбыг үрж өнгөлнө.
  • Кетчупийг сойзонд бага хэмжээгээр тавьж мөнгөн эдлэлийг үрж өнгөлнө.

 

Үнэт эдлэл

  • Үнэт эдлэлийг зориулалтын өнгөлөгч бодис болон төхөөрөмж ашиглан өнгөлнө.
  • Ээмэг зүүлтийг угааж цэвэрлэхдээ зөөлөвч, түгжээг хамт цэвэрлэж ариутгаж өнгөлөх.
  • Халуун бүлээн усанд багахан хэмжээний шингэн саван, аяга угаагч шингэн, шампунь зэргийг хийж 5-10 минут байлгах, хэрвээ бохирдол ихтэй бол зөөлөн үстэй сойзоор зүлгэсний дараа цэвэр усаар зайлан даавуун алчуураар хуурай болтол арчина.

 

Та өөрт ойр салбар дээр очиж үнэт эдлэлээ үнэгүй цэвэрлүүлээрэй 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.