Хөөрөг нь монголчуудын зан үйлийг илэрхийлэх нэг чухал эдлэл бөгөөд эрчүүдийн гол гоёл чимэглэл юм. Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болсон түүхтэй.

Та хөөрөг хадгалахдаа дараах зүйлсийг анхаарч байгаарай.
- Дарагдахгүй хатуу хайрцганд хийж хадгалах.
- Даалин дотор хатуу эд зүйл хамт хийхгүй байх.
- Хөөрөг хадгалахдаа зориулалтын даалинд хийж хадгалах /дээр нь эд зүйл тавихыг хориглоно.
- Хөөргийг дулаан битүү орчинд хадгалах нь цавуу хайлж хөөрөгний толгой салах хэврэгших эрсдэлтэй.
- Хүйтэн газраас орж ирээд халуун гараар шүрэн толгойноос нь барьж болохгүй, цуурч цав гарна.
- Адууны тостой гараар шүрэн хөөрөг барьж болохгүй хагарч цуурах аюултай.
- Хөөрөгний дотор талыг усаар угаасан тохиолдолд сайн хатааж тамхи хийх, чийгтэй хийвэл тамхи наалдаж хөөрөгний өнгө өөр харагдана.
- Хөөрөгний шүрэн толгойг зөөлөн цэмбэн материалаар удаан арчвал өнгө сэргэнэ.