- Сар, улирал бүр ажилтны “Гүйцэтгэлийн үнэлгээ” –г тооцож ажилтанд нэмэгдэл цалин олгодог.
- Тогтвор суурьшилтай ажилласан ажилтнууддаа сар бүр Удаан жилийн нэмэгдэл олгодог.
- Жил бүр шилдэг салбар, шилдэг ажилтнуудаа шалгаруулан алдаршуулж урамшуулдаг.
- Жил бүр ажилтнууддаа үр дүнгийн урамшуулал тодорхой хувиар олгодог.
- Бүх ажилтнуудад шинэ жилээр өрхийн бэлэг, эх үрсийн баяраар хүүхэд тус бүрт бэлэг гардуулдаг.
- Ажилтнуудын сургууль, цэцэрлэгт анх удаа орж буй бяцхан хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгодог.
- Ажилтнуудын жаргал зовлонг хуваалцан, байгууллага болон хамт олны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
- Ажилтан тус бүрт улирлын хангамжинд өрхийн өргөн хэрэглээний бараа олгодог.
- Ажилтан бүрт өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог ба улирал бүр ажилтан хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний биелэлтээс хамаарсан урамшуулал олгодог
- “ХАМТДАА УНШИЯ” –Байгууллагын Номын сантай
- Ажилтнууд санаачлагаараа нэгдэн сургалтанд хамрагдах, судалсан зүйлсээ хамт хамт олонтойгоо хуваалцах боломжийг бүрдүүлдэг.
- Ажилтнуудаас авсан саналд үндэслэн , ажил үүрэг болон албан тушаалын онцлогт тохирсон харилцаа, хандлага, хувь хүний хөгжлийн сургалтуудыг сургагч байгууллагуудтай тогтмол хамтран зохион байгуулдаг
- Шилдэг лекторуудыг урьж ажилтнууддаа мэдээлэл өгдөг.
- Ажилтнуудад эрүүл мэнд, гоо зүй, гэр бүл төлөвлөлт, хүүхдийн хүмүүжил, ахуйн осол гэмтлээс сэргийлэх зэрэг ач холбогдол бүхий сургалтуудыг зохион байгуулдаг.