Харилцагч ТА дугаараа сольсон гэдгээ мэдэгдээгүй тохиолдолд юу болох вэ?

ТА  МЭДЭЭЛЛЭЭ НЯГТАЛЖ, ӨӨРИЙГӨӨ САНХҮҮГИЙН ЛУЙВАР, ЗАЛИЛАНГААС ХАМГААЛААРАЙ

Та өөрийн утасны дугаараа өөрчлөөд удаж байгаа ч манайд мэдэгдээгүй юм биш биз? Хэрэв тийм бол утасны дугаарын өөрчлөлтөө та манайд яагаад заавал мэдэгдэх ёстойг танд тайлбарлая.

  • Таны утасны дугаараас хэн нэгэн нэвтрэх оролдлого хийж, таны хувийн болон зээлтэй холбоотой мэдээллийг харж, бусдад дамжуулах эрсдэлтэй.
  • Таны тэмдэглүүлсэн дугаарт төлөлт болон гүйлгээний мэдээллийг тогтмол явуулдаг. 

Тиймээс та утасны дугаараа сольсон, зарсанаа мэдэгдээгүй тохиолдолд манайхаас илгээж буй мэдээллийг тухай бүр хүлээн авах боломжгүй болох бөгөөд хэн нэгэн таны хувийн мэдээлэлрүү нэвтрэхээр завдаж буйг ч мөн мэдэх боломжгүй. Ийнхүү та манай байгууллагаас явуулж буй чухал мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч чадахгүй байснаар та санхүүгийн залилан, луйврын хохирогч болж буйгаа мэдэх боломжийг хязгаарлаж, залилагчид боломж олгодог тул харилцагч ТА МАНАЙД ЗААВАЛ ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧИЛЖ  БАЙГААРАЙ.

НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн