Сорьц гэж юу вэ? – Үнэт эдлэлийн сорьц ба тэмдэгтийн ялгаа

Сорьц гэдэг нь аливаа металл хайлшин дахь үнэт металлын агуулга. Өөрөөр хэлбэл аливаа металл хайлш биетийг 1000 тэнцүү хэсэгт хуваахад хэдэн хэсгийг нь үнэт металл эзэлж байгааг ‘сорьц’ гэнэ. 

Жишээ нь:  

585,14к гэсэн  сорьцтой монетны хайлшинд 58,5% нь алт,  үлдсэн  41,5 %-ийг  дайвар металл буюу зэс, мөнгө, цайр гэх мэт байдаг. 

Дайвар металл болох  зэс, мөнгө, цайрын алийг нь хийснээс шалтгаалан улбар шар өнгөнөөс  ногоон шар болтлоо 15 өнгийн хувирал  өгдөг байна. 

Бид үүнийг 585 сорьцтой  алтан эдлэл буюу монет гэж нэрлэдэг.

Үнэт эдлэлийн сорьц ба тэмдэгтийн ялгаа

Сорьцын баталгааны тэмдгийн загварын хэлбэр, цифрүүд нь металлын төрөл бүр дээр өөр өөр байдаг. Улс орон бүр өөр өөрийн ёс заншилаа бэлгэдсэн дүрс зурагтай байдаг ба  Монгол улсын хувьд “Xатан сүйх дүрстэй байдаг.

  • Алт монетан эдлэл нь: Зуйван хүрээн дотор 2 давхар ромбон хээтэй голдоо /м/ үсэгтэй үсэгний ард тухайн сорьц бичигдсэн байдаг. /999,  960, 916, 750, 585, 375, 333/
  • Мөнгөн эдлэл – 6 талт призмээр дүрсэлдэг. Мөнгөний сорьц нь штамба тойрсон хүрээгээр алтнаас ялгагдана. Мөнгө нь дараах сорьцнууд байна.  / 999, 925, 875, 835, 800/
  • Цагаан алт – Ромбо хүрээн дотор 2 давхар ромбон хээтэй голдоо /м/ үсэгтэй үсэгний ард тухайн сорьц бичигдсэн байдаг. /Pt950, Pt900, Pt850/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн